Нийгэм

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭМЧ НАРЫН ӨДӨР ТОХИОЖ БАЙНА
Дэлхий дахинд энэ өдрийг  “Дэлхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг байна.
Анх 1933 онд АНУ-д анх удаа тэмдэглэж байсан бөгөөд 1990 оны гуравдугаар сарын 30-наас албан ёсоор “Үндэсний эмч нарын өдөр” болгон тэмдэглэх болжээ.
Дэлхийн эмч нарын өдөр улс орны хэмжээнд эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо, үйлчилгээний ажлын шилдэг арга туршлагыг олон нийтэд сурталчлах, дэлгэрүүлэн таниулах зорилготой олон талт үйл ажиллагааг зохион байгуулж тэмдэглэдэг байна.
Энэ өдрийг тохиолдуулан өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт “Алтан чагнуур”-ын эздийг тодруулсан. Харин өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах ажилтнуудын III зөвлөгөөнийг зохион байгуулж байна.