Нийгэм

102 POLICE АППЛИКЭЙШНД ДАНСНЫ IBAN ДУГААРАА БҮРТГҮҮЛЖ, ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН УРАМШУУЛЛАА АВААРАЙ

102 POLICE АППЛИКЭЙШНД ДАНСНЫ IBAN ДУГААРАА БҮРТГҮҮЛЖ, ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН УРАМШУУЛЛАА АВААРАЙ
“102” аппликэйшний 1-р улирлын урамшууллыг 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс олгож эхлэх талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс мэдээллээ. 
Иймд иргэн та урамшууллаа авахын тулд IBAN дансны дугаараа урьдчилан холбож бүртгүүлэхийг зөвлөв. 
Мөн өмнө нь 2026 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагаас өмнө IBAN дансны дугаараа холбож амжаагүй 3,593 иргэний урамшууллыг энэ дөрөвдүгээр сард нөхөж олгох юм байна. 
Бүртгүүлэх заавар:
1-р алхам:
“102 Police” аппликэйшнд нэвтэрч, “Миний мэдээлэл” хэсэгт орно.
 Утасны дугаараа баталгаажуулж, IBAN дансны дугаараа оруулна.
2-р алхам:
 Өөрийн ашигладаг, урамшуулал хүлээн авах дансны дугаараа үнэн зөв оруулснаар буцаан олголтоо авах боломжтой.