Нийгэм

АРХАНГАЙ АЙМГИЙН101 БАГШ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН СEРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА

АРХАНГАЙ АЙМГИЙН101 БАГШ МЭДЛЭГ, УР ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛСЭН СEРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА
Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Ванд Улсын Засгийн газрын санхүүжилтээр Боловсролын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран “Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадврыг дэмжих” төслийг Архангай аймагт хэрэгжүүлж дууслаа.
Төслийн хүрээнд англи хэлний багш нарын мэргэжлийн мэдлэг, арга зүйг дээшлүүлэх зорилгоор 10 хоногийн танхимын сургалт, 14 хоногийн цахим сургалтыг 101 багшид зохион байгуулж, энэ сарын 2-ны өдөр сeртификатыг гардууллаа.
Энэ төслийн хүрээнд Эрдэнэбулган сумын 1 дүгээр сургуулийн англи хэлний багш Б.Нэргүй, Д.Бадамханд, Хотонт сумын багш Э.Дэлгэрмөрөн, Тариат сумын багш Б.Лхамжаргал нар цахим, танхим хосолсон сургалтад хамрагдан ментор багшаар бэлтгэгдэн, ахисан түвшний сертификат авсан юм. Ментор багш нар аймгийн англи хэлний багш нарт зөвлөн тусалж ажиллах юм.
Английн ЭСЯ-ны дэд сайд Софи Воррель, НҮБ-ын Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Ян Мү нар сертификат гардуулах үйл ажиллагааны төгсгөлд англи хэлний клуб дугуйлангийн сурагчидтай уулзаж, танилцан, боловсролын хүрээнд ярилцсан нь сурагчдыг өөртөө итгэлтэйгээр өөрсдийгөө илэрхийлэх боломж олгосон үйл явдал боллоо. 
“Алслагдсан орон нутгийн багш, сурагчдын англи хэлний ур чадврыг дэмжих” төслийн энэхүү хоёрдугаар үе шат нь Булган, Архангай, Хөвсгөл, Хэнтий, Дундговь аймгийн 450 гаруй англи хэлний багш нарын хэлний болон заах ур чадварыг ийнхүү дээшлүүлжээ.