Нийгэм

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР

ӨНӨӨДӨР ДЭЛХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨДӨР
Жил бүрийн дөрөвдүгээр сарын 7-ны өдрийг Дэлхийн эрүүл мэндийн өдөр болгон тэмдэглэдэг. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1948 онд байгуулагдан, 1950 оноос эхлэн энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй. Энэ хүрээнд тухайн жилд дэлхий дахинд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор тодорхой уриаг дэвшүүлдэн ажилладаг. Энэ жил “Эрүүл мэндийн төлөө хамтдаа – Шинжлэх ухааны талд зогсъё” уриан дор шинжлэх ухаанд суурилсан эрүүл мэндийн бодлого, шийдвэрийг дэмжих, худал ташаа мэдээллийн эсрэг олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэжээ. Ялангуяа вакцинжуулалт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, нотолгоонд суурилсан эмчилгээний ач холбогдлыг онцолж, үүний хүрээнд дэлхийн олон оронд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, урьдчилан сэргийлэх үзлэг, мэдээлэл сурталчилгааны ажил өрнөж байна. Монгол Улсад ч мөн адил Эрүүл мэндийн яам болон харьяа байгууллагууд иргэдэд чиглэсэн зөвлөгөө, мэдээлэл, үзлэг оношилгооны үйлчилгээг зохион байгууллаа.