Гадаадын иргэн, харьяатын газар 2026 оны нэгдүгээр улиралд төлөвлөгөөт 15, төлөвлөгөөт бус 43 удаагийн хяналт шалгалтад 200 аж ахуйн нэгж, байгууллагын 1579 гадаадын иргэнийг хамруулан шалгалт хийсэн байна. Уг шалгалтаар 3002 гадаадын иргэн , 843 уригч байгууллага, 12 уригч иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл оногдуулж, 11 аж ахуйн нэгж байгууллагад албан шаардлага хүргүүлэв. Үүнээс гадна ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилогодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, манай улсад байх болон буцаж явах хугацаа тодорхой бус, хөрөнгийн эх үүсвэр баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр 16 улсын 235 гадаадын иргэнийг хилээр оруулалгүй буцаав.
Түүнчлэн оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дууссан боловч Монгол улсаас гарч явахаас зайлсхийсэн ,эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхэлсэн, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан , түр иргэгч визийн хугацааг хэтрүүлсэн зэрэг үндэслэлээр нийт 277 иргэнийг албадан гаргалаа. Мөн зөрчил гаргасан гадаадын иргэдийн тоо нь өмнөх оны мөн үеэс 6,83 хувиар, албадан гаргасан гадаадын иргэдийн тоо 28,84 хувиар тус тус өссөн үзүүлэлт байна.