Хотын дарга нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ. НЗДТГ-аас тодруулснаар, уг шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх талаар албан ёсны захирамж гараагүй байна. Хотын даргын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу одоогоор бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Мөн Өнөөдрийн Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, Хотын дарга дараах үүрэг даалгаврыг өглөө.
1. Ажлын цагийн шинэ зохицуулалт
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ажлын 4 хоногт шилжихээр боллоо.
2. Төсвийн хэмнэлт ба хөрөнгө оруулалт
Тендерийн үйл ажиллагаанаас нийт 15.5 тэрбум төгрөгийн хэмнэлт үүссэн байна. Энэхүү хөрөнгийг үр ашигтай төслүүдэд зарцуулна.
3. Хот тохижилт, Ногоон байгууламж
• Хотын хэмжээнд бут сөөг, нэг наст цэцэг, зүлэг тарих ажлыг эхлүүлнэ.
• Зам засвар, арчлалтын ажлуудыг эрчимжүүлж, өнгө үзэмжийг сайжруулна.
4. Хөдөлгөөний аюулгүй байдал
Урин дулаан цаг ирж байгаатай холбоотойгоор мопед, суррон зэрэг техникжсэн моторт хэрэгслүүдийг аюулгүйн зурвасаар зорчуулах зохицуулалт хийгдэнэ.
5. Нийгмийн халамж
Ахмадын амралт, сувиллын төвүүдийн бэлтгэл ажлыг дүүрэг бүр хангаж, хэрэгжилтийг эрчимжүүлнэ гэжээ.