Авлигатай тэмцэх газар 2026 оны эхний таван сарын байдлаар авлига, ашиг сонирхлын зөрчлийн талаарх 489 гомдол, мэдээллийг шалгаж, 68 зөрчил илрүүлсэн байна. Хяналт шалгалтын дүнд Авлигын эсрэг хууль зөрчсөн 12, ашиг сонирхлын зөрчил гаргасан 30 албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулж, 43 байгууллага, албан тушаалтанд зөвлөмж хүргүүлжээ. Мөн гэмт хэргийн шинжтэй 68 үйлдлийг Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Тухайлбал, хууль бусаар давуу байдал олгосон, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан, албан үүргээ урвуулан ашигласан зэрэг хэд хэдэн ноцтой зөрчил шалгалтаар илэрчээ.