2026 оны дөрөвдүгээр сарын 14-ны байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 27 нэмэгджээ. Тодруулбал, нийслэл Улаанбаатар хотод 11, орон нутагт 16 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эмнэлэгт 64 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Харин гэрийн хяналтад 4 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5271 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3614, 5-9 насны 1867 хүүхэд, 15-19 насны 1797 хүүхэд энэ өвчинөөр өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.