Урлаг спорт

АЗИЙН ЭЛСНИЙ НААДМААС Г.МОНГОЛЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

АЗИЙН ЭЛСНИЙ НААДМААС Г.МОНГОЛЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
Хятад улсын хамгийн урд байрлах Хайнань үзэсгэлэнт арал дээр Азийн элсний спортын VI наадам үргэлжилж байна.
Энэхүү наадмын жиү-жицү бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл медаль хүртлээ.
Тэрээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан юм. Хэдийгээр дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч, дагах барилдаандаа ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм. Хүрэл медалийн төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг яллаа.
Тус наадмыг сурвалжлахаар Азийн олон орны спортын сэтгүүл зүйн салбарын 1000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчид хүрэлцэн ирж, өөрийн болон бусад улсын тамирчдын уралдаан, тэмцээний мэдээ сурвалжлагыг цаг алдалгүй дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.
Эдгээр хүмүүсийг тав тухтай ажиллах бүх боломжийг Main Media Center (MMC) буюу мэдээллийн төв дээр бүрэн хангасан байдаг юм.
Энд өндөр хурдны интернэт, компьютерийг чөлөөтэй ашиглаж болохоос гадна тэмцээний талаарх бүх мэдээллийг дэлгэцээр авах ба үнэгүй автобус унаагаар бүх чиглэлд спортын уралдаан тэмцээнүүд хооронд хүргүүлэн сурвалжлах боломжтой.
Мөн энд сурвалжлага хийхэд хэрэгтэй бүх төрлийн Canon, Sony, Nikon зэрэг брендийн зургийн аппарат, камер, дуранг үнэгүй түрээсээр авч болох бөгөөд холоос онгоцоор чирч ирэх шаардлагагүй юм.
Спортын сэтгүүлчдийн авьяас чадварыг шалгасан бас нэгэн төрлийн уралдаан энэхүү ММС буюу мэдээллийн төв дээр өрнөж байдаг билээ.