БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлалын албанаас 2026 оны эхний улирлын байдлаар тус улсад оршин сууж буй монгол иргэдийн статистик мэдээллийг шинэчлэн гаргажээ. Энэ оны гуравдугаар сарын 31-ний байдлаар БНСУ-д нийт 60,067 монгол иргэн амьдарч байна. Хүйсийн харьцааны хувьд эмэгтэй 33,035, эрэгтэй 27,032 иргэн зөвшөөрлийн дагуу сурч, хөдөлмөр эрхлэж байна. Оршин суух визийн төрлөөр нь авч үзвэл аялал жуулчлал болон суралцах зорилготой иргэд ихэнх хувийг эзлэж байна.
Оны эхний улиралд нийт 47,483 иргэн Солонгос улсад очсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Зөвхөн гуравдугаар сард зорчсон 16,289 иргэний 70 шахам хувийг буюу 11,184-ийг нь богино хугацааны аялал жуулчлалын визтэй иргэд бүрдүүлжээ.
- Аялал жуучлал- 15, 246
- Оюутан- 14730
- Хэлний бэлтгэл- 5503
- Гэр бүлийн дагалдан виз- 4681
- Гэрээний ажилтан- 3829
- Ажил хайгч- 2159 иргэн тус тус байгаа юм.