Нийгэм

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ НОГООН, УХААЛАГ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ЖИШИГ СУРГУУЛЬ НЭЭНЭ
“Чөлөөлье” үндэсний санаачилгын Ногоон чөлөөлөлтийн хүрээнд есдүгээр сарын 1-нд Чингэлтэй дүүрэгт ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй жишиг сургууль нээнэ. Ногоон гэдэг нь сэргээгдэх эрчим хүчээр ажиллана. Ухаалаг гэдэг нь сурагчид Chromebook ашиглаж, технологид суурилсан орчинд суралцана. Үр дүнд эрүүл, аюулгүй, ухаалаг орчинд боловсрол эзэмших боломж бүрдэнэ. Энэ жишгээр 2027 онд 100 сургууль нээнэ.