Нийгэм

ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫН 3 СУМАНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭВ

Хан Хөхийн нурууны Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаанаас зохион байгуулан, орчны бүсийнхээ 3 суманд ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг гүйцэтгэсэн байна. Увс аймгийн Өндөрхангай, Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын ойн сан бүхий газруудад Ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг 12 мянга орчим га талбайд, үүргийн шүршигч багаж ашиглан ажиллажээ. Тус ажлыг Хан Хөхийн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг хамгаалалтын захиргаа, Өндөрхангай сум дахь сум дундын ойн анги, Хан хөхийн нурууны БЦГ-ын орчны бүсийн Зүүнхангай, Цагаанхайрхан сумдын байгаль орчны тасгийн албан хаагчид, мэргэжлийн байгууллагатай хамтран гүйцэтгэв.