Гадаад мэдээ

ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ

ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ

Франц даяар сурагчдын эсэргүүцлийн хөдөлгөөн хурцдаж, аюулгүй байдлын нөхцөл хангагдаагүйн улмаас 500 орчим ахлах сургуулийн үйл ажиллагааг бүрэн болон хэсэгчлэн зогсоох шийдвэр гаргажээ.

Францын Боловсролын сайд Эдуард Жеффрэй даваа гарагт мэдээлэхдээ, сурагчдын эсэргүүцэл хурцдаж, сургуулийн орчинд аюулгүй байдлын эрсдэл нэмэгдсэнтэй холбоотойгоор улс даяар олон сургуулийн үйл ажиллагааг түр зогсоосон гэж мэдэгдсэн байна. Нийслэл Парис хотыг хүрээлсэн Иль-де-Франс бүсийн хэмжээнд нөхцөл байдал онцгой хүнд байгаа аж. Тус бүсийн ерөнхийлөгч Валери Пекрессийн мэдээлснээр 468 сургуулийн гуравны нэгээс илүү хувь нь үйл ажиллагаагаа зогсоожээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн эхэлснээс хойш нийт 24 сургуулийн барилга галд өртөж, эвдэрч сүйдсэн бөгөөд боловсролын салбарын наад зах нь 78 ажилтан гэмтэж бэртжээ. Мөн жагсагчид болон цагдаагийн хүчний хооронд мөргөлдөөн гарсны улмаас хэдэн зуун хүн гэмтэж, 5000 гаруй хүнийг саатуулсан байна.

Баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь сурагчид байсан бөгөөд сургуулийн орц, гарцыг хаасан жагсагчдыг тараах үеэр цагдаа нар нулимс асгаруулагч хий болон бороохой ашигласан талаар мэдээлэв.

Эх сурвалж: Reuters