Нийгэм

121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

121 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ
Өчигдөр улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Нийт 121 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Үүн дотор Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлоос илрээгүй. Мөн Сэлэнгэ аймагт Сөүл-УБ-аас ирсэн 83 хүний шинжилгээнээс болон тандалтын зорилгоор авсан 30 хүнд хийсэн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн эмчийн хяналтад байна. Судлаачид өвчлөл бүртгэгдсэн улс орнуудад шинж тэмдэггүй өвчлөл 30-40 хувийг эзэлж байгааг анхааруулж байна. Тиймээс өөрийгөө бусдаас тусгаарлах нь хамгийн найдвартай арга юм. Гараа тогтмол угааж, хоёр метрийн зайнаас бие биетэйгээ харьцах, олон нийтийн газраар үйлчлүүлэхгүй байхыг зөвлөж байна. Нийгмийн сүлжээнд тархсан худал ташаа мэдээлэлтэй холбогдуулан өнөөдрийг хүртэл эх орондоо амьдарч буй монгол иргэдээс халдвар илрээгүй гэдгийг мэдэгдье. Гадаадаас ирж буй иргэдээ эмнэлгийн ажиглалтад 21 хоног тусгаарлаж, ажиглалтаас гарсан тохиолдолд 14 хоног гэрийн дэглэм сахихыг зөвлөж байгаа юм.