Дэлхийн том брэнд үйлдвэрлэдэг компаниуд нийгмийн даатгалын системгүй цалин багатай орнуудад үйлдвэрээ байгуулж олон жилийн турш ашиг олж ирсэн. Тэд энэ загварын бизнесээрээ дэлхийд асар том гүрэн байгуулсан байдаг гэж брэндийн үйлдвэрийн захирлууд мэдэгдлээ. Тэдний үйлдвэрүүд голчон хөдөлмөрийн үнэлэмж багатай Энэтхэг, Бангладеш, Йордан, Индонез, Камбож, Вьетнам, Мьянмар зэрэг улсуудад байдаг байна.
Коронавирусын улмаас брэндийн хувцасны үйлдвэрлэлд уналт үүсээд байгаа юм. Гол түүхий эд нийлүүлэгч БНХАУ-ын үйлдвэрлэгчид түүхий эдийнхээ үнийг нэмсэн, үйлдвэрлэл нь хөл хорионы улмаас зогссон, захиалагчид хувцасны захиалгаа эрс багасгаснаас үйлдвэрүүд ажилчидынхаа цалинг тавих боломжгүй болж олон мянган ажилчид ажил орлоггүй болоход хүрээд байгаа ажээ.
Үйлдвэрийн захирлууд бидний ажилчидад коронавирусын аюулаас илүү өлсгөлөнгийн аюул нүүрлээд байна хэмээн мэдэгдсэнээс гадна олон арван жилийн.турш хямд хөдөлмөрөөр ажиллуулсан Брэндүүдийн компаниуд энэ хэцүү цаг үед үйлдвэрийн ажилчидад мөлжлөгөө эргэж төлөх цаг болсон хэмээн мэдэгдсэн байна.
Шүүмжлэлд өртөөд байгаа компаниудаас дэлхийн томоохон брэндүүд болох H&M, Zara зэрэг брэндүүд гэрээгээ эргэн харах болсноо мэдэгдээд байна. Бусад томоохон брэндүүдийг ч нааштайгаар харж туслахыг үйлдвэрлэгчид уриалж байгаа юм.