Иран улс Америкийн талаас Ормузын хоолойг хаахаар сүрдүүлсний дараа Ойрхи Дорнодын бүс нутгийн газрын тосны гол сувгаар өнөөдөр хөлөг онгоцнууд хэрхэн зорчиж байгаа талаар тодруулжээ.
Ираны олон улсын далайн тээврийн байгууллагын албаны төлөөлөгч Али Мусави Исламын улстай хамтын ажиллагааны гэрээтэй, эв найрамдлыг эрхэмлэгч улс орнуудын хөлөг онгоцнуудад Тегерантай байгуулсан гэрээний дагуу Ормузын хоолой нээлттэй байгааг тэмдэглэсэн.
Мусави ингэж мэдэгдэхдээ Тегеран Олон Улсын Далайн хэрэг эрхлэх байгууллага болон бусад орнуудтай Ормузын хоолойн аюулгүй тээвэрлэлтийг хангахад хамтарч ажиллахад бэлэн байгаагаа мөн илэрхийлжээ.
Түүний мэдэгдсэнээр Иран улс үүсээд байгаа хямралыг эв зүйгээр шийдэх, дипломат гарч гаргалгааны тусламжтай хүчирхийллийг намжаах сонирхолтой байна.
Мусави түүнчлэн “Вашингтон болон Тель Авивын зүгээс үйлдсэн хүчирхийлэл, дайн тулаан Ормузын хоолойд өнөөгийн нөхцөл байдал үүсэхэд хүргэсэн” гэдгийг онцолжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп үүнээс өмнө Хятад, Франц, Япон, Өмнөд Солонгос болон Их Британид хандан Ормузын хоолойн аюулгүй байдлыг сахин хамгаалахад дэмжлэг үзүүлэн цэргийн хөлөг онгоцнуудаа илгээхийг хүсчээ.