Нийгэм

БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУХ КОНСУЛААР Б.ЭРДЭНЭБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

БНХАУ-ЫН ЭРЭЭН ХОТОД СУУХ КОНСУЛААР Б.ЭРДЭНЭБОЛДЫГ ТОМИЛЖЭЭ

БНХАУ-ын Эрээн хотод суух Консулаар Б.Эрдэнэболдыг томилсон байна. Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотноо суух Консул Б.Эрдэнэболдод Консулын патентыг нь гардуулан өгчээ. Энэ үеэр төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг БНХАУ-тай найрсаг хөршийн харилцаа, стратегийн иж бүрэн түншлэлийн хүрээнд хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг тэмдэглээд тус Консулын газрын тойрогт оршин суугаа болон Замын-Үүд-Эрээн боомтоор БНХАУ-д зорчиж буй иргэд, бизнесийн болон бусад төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалж, тэдгээрт төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг даалгасан байна.

Ташрамд дурдахад, Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотноо суугаа Консулын газрын Консулын тойрогт БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны‎ Шилийн гол аймаг хамаардаг юм байна.