Энэтхэгийн хойд мужийн Пенджаб мужид иргэд Гималайн нурууг олон арван жилийн туршид анх удаа харах боломжтой болсон байна. Энэ нь хол хорионы улмаас агаарын бохирдол буурч утаагүй болсонтой холбоотой аж. Энэтхэгийн нэг иргэн бараг 30 жилийн турш агаарын бохирдлын улмаас бид Гималайн нурууг харж чаддагүй байсан цэлмэг тэнгэртэй Гималайн оргилыг харж чадаж байгаа нь гайхамшигтай хэмээн олон нийтийн сүлжээнд бичжээ.
Энэтхэгт коронавирусын цар тахлын улмаас үйлдвэрүүдийг хааж хот хоорондын автомашины хөдөлгөөнийг хорьсоноос гадна агаарын нислэгүүдийг ч цуцлаад байгаа юм. Үүний үр дүнд агаарын чанарт асар их нөлөө үзүүлж иргэд цэвэр агаараар амьсгалах боломжтой болжээ.
2019 оны судалгаагаар Дэлхийн хамгийн их агаарийн бохирдолтой 30 хотуудын 21 нь Энэтхэг улсад байдаг байна. Харин вирусын эсрэг хөл хорио Энэтхэгийн агаарын бохирдолын хувьд урьдчилан таамаглаагүй нааштай үр дүнг авчраад байгаа аж.
Тус улсын Ерөнхий сайд Нарендра Мод нь хөл хориог хоёр долоо хоногоор сунгаад байгаа бөгөөд иргэдийг гэрээсээ гарахыг бүхэлд нь хориглосон тушаал гаргажээ.
Ус, цахилгаан, эрүүл мэнд, галын үйлчилгээ, хүнсний дэлгүүр, хотын үйлчилгээ зэрэг зайлшгүй шаардлагатай үйлчилгээнүүд л үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Бусад бүх дэлгүүрүүд, худалдааны байгууллагууд, үйлдвэрүүд, цехүүд, оффисууд, захууд, сүмүүдийг хааж, улс хоорондын автобус, метроны үйл ажиллагааг ч зогсоосон байна.