Нийгэм

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРЭХ 7 ХОНОГТ ОЛГОНО

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРЭХ 7 ХОНОГТ ОЛГОНО
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар 2025 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард танилцуулсан. Тус компани 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнээс нэгж хувьцаанд 65.55 төгрөгөөр тооцон нийт 786.6 тэрбум төгрөгийг ногдол ашигт хуваарилахаар болсон байна. Үүнээс Монгол Улсын 3.5 сая иргэн-хувьцаа эзэмшигчдэд нийт 208.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг ногдохоор тооцжээ.
Ингэснээр 1072 ширхэг хувьцаатай нэг иргэн татварын дараах байдлаар 63 мянга 242 төгрөгийн ногдол ашиг авах юм. Ногдол ашгийн олголтыг 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны дотор зохион байгуулахаар төлөвлөсөн байна.