Өнөөдөр хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 30-ны өдөр дэлхий нийтээр хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих уриан дор дуу хоолойгоо нэгтгэдэг.
Монгол Улс 2016 онд батлагдсан Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийг зодож шийтгэхийг нийгмийн бүх орчинд хориглож, энэ чиглэлд бодит ахиц гаргасан. Ингэснээр хүүхдийн эрхийг хамгаалах эрх зүйн орчныг бэхжүүлсэн дэлхийн 49 дэх улс болсон юм. Мөн хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох зорилготой нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж, хууль эрх зүйн орчныг сайжруулах, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр ирсэн.
Энэ өдөр улс орнууд эцэг, эх, асран хамгаалагчдыг хүүхэдтэйгээ зөв харилцах, хүмүүжлийн эерэг аргыг хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бодохыг уриалдгаараа онцлог. Хүүхдийг зодож шийтгэх нь хүмүүжлийн зөв арга биш бөгөөд сэтгэлзүй, бие бялдарт сөрөг нөлөө үзүүлдэг. Иймээс хүүхдийг ойлгож, сонсож, урамшуулалд суурилсан харилцааг төлөвшүүлж, эерэг хүмүүжлийн арга барилыг хэрэгжүүлэх нь илүү үр дүнтэй юм.