Нийгэм

“ХҮҮХДИЙН ЗУСЛАН–ХӨГЖИЛ 100” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО

“ХҮҮХДИЙН ЗУСЛАН–ХӨГЖИЛ 100” ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсад хүүхдийн зуслангийн тогтолцоо үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан “Хүүхдийн зуслан–Хөгжил 100” олон улсын бага хурал Улаанбаатар хотноо болж, салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн асуудлыг хэлэлцлээ. Хуралд ОХУ-ын “Артек”, “Орлёнок”, “Океан” зэрэг нэр хүндтэй хүүхдийн төвүүдийн төлөөлөл оролцсон байна. Өдгөө хүүхдийн зуслан нь зөвхөн амрах орчин бус, хүүхдийн хөгжил, манлайлах чадвар, бүтээлч сэтгэлгээ, эх оронч хүмүүжлийг төлөвшүүлэх чухал обьект гэж үзэх болжээ. Мөн уг хурал нь хүүхэд, залуучуудын хөгжил, ирээдүйд чиглэсэн олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.