Нийгэм

ЦЭЦ ПАРЛАМЕНТАД ХУУЛИА ЗАСАХ БОЛОМЖ "ОЛГОНО"

ЦЭЦ ПАРЛАМЕНТАД ХУУЛИА ЗАСАХ БОЛОМЖ "ОЛГОНО"
Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан 2026 оны тавдугаар сарын 8-ны өдөр хуралдана. Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуульд 4 жил гэснийг 6 жил гэж өөрчлөөгүй нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийг 6 жилээр нэг удаа сонгодог заалт Үндсэн хуульд байгаа ч Ерөнхийлөгчийн хууль дээрээ 4 жил гэсэн хэвээр байгаа нь Үндсэн хууль зөрчсөн эсэх гомдлыг гаргасны дагуу Цэц хэлэлцэх юм.
Энэ талаар хуульч Б.Пүрэвсүрэн “Үндсэн хуулийн Цэц ойлгомжтой мэдэгдсэн байна. Гол хэлэлцэх асуудал нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хэлэлцэх бөгөөд энд 4 жил байна гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 30.2-т заасан хэсгийг зөрчсөн гэдгийг хэлэлцэнэ” гэсэн байна.
Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн зургаан жилээр нэг удаа сонгох заалттай бол Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульдаа ч зургаан жилээр нэг удаа гэдэг өөрчлөлт оруулах ёстой байсан ч парламент өнгөрсөн хугацаанд хийгээгүй гэсэн үг. Тиймээс парламент энэ өөрчлөлтөө хийж чадаагүй учраас Цэц одоо энэ өөрчлөлтөө хийх боломж олгох дунд суудлын  хуралдаанаа зарласан гэсэн үг. Цэцийн дунд суудлын хуралдаанаар ч Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргах болов уу. Тиймээс Цэцийн шийдвэрийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд УИХ өөрчлөлт оруулж, “Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно” гэсэн өөрчлөлтийг хийх болов уу.