Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Улаанбаатарт өдөртөө 14 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар, 3-нд Дорнод-Монголын талаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурахыг анхааруулж байна.

2020 оны 06 дугаар сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи  ихэнх нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурга. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр 10-15 хэм, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Эг-Үүр, Орхон-Сэлэнгийн бэлчирээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говь, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15 -17 метр хүрч ширүүснэ. Өчигдрөөс сэрүүсч өдөртөө 12-14 хэм дулаан байна.

2020 оны 06 дугаар сарын 03-наас 06 дугаар сарын 07-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

3-нд баруун аймгуудын  нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4,5-нд нутгийн зарим газраар, 6-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 3-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн байх боловч, бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 15-20 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.