Нийгэм

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

ОЛОН УЛСЫН СУВИЛАГЧДЫН ӨДӨР ӨНӨӨДӨР ТОХИОЖ БАЙНА

Улсын хэмжээнд 2025 оны байдлаар эрүүл мэндийн байгууллагад нийт 16093 их эмч, 15099 сувилагч ажиллаж байна. Нэг их эмчид ногдох хүний тоо дунджаар 214, нэг сувилагчид ногдох хүний тоо 228 байна.

Дашрамд мэдээлэхэд, жил бүрийн 5 дугаар сарын 12-нд “Олон улсын сувилагчдын өдөр” тохиодог бөгөөд энэ өдөр бол “Орчин цагийн инфографикийг үндэслэгч” сувилагч, сурган хүмүүжүүлэгч Флоренс Найтингейлийн төрсөн өдөр юм.

Флоренс Найтингейл 1853-1856 онд үргэлжилсэн Крымийн дайны үед шархадсан цэргүүдэд тусламж үзүүлж, сувилагчаар ажиллаж байхдаа цэргүүдийн нас баралтын шалтгааныг нарийвчлан бүртгэж "Сарнайн диаграмм" хэмээх инфографик бэлтгэжээ. Тус инфографиктаа цэргүүдийн олонх нь эмнэлгийн тааруу нөхцөл, ариун цэврийн асуудлын улмаас нас барж байгааг харуулсан байна. Түүний бэлтгэсэн инфографик мэдээлэл нь тухайн үеийн эрх баригчдын бодлого, шийдвэр гаргалтад нөлөө үзүүлж, олон хүний амь эрсдэх аюулаас аварч чадсан түүхтэй.