Нийгэм

Б.БАТЦЭЦЭГ:БҮС НУТАГТАА БОЛОН БҮХ ТИВД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХ ЁСТОЙ

Б.БАТЦЭЦЭГ:БҮС НУТАГТАА БОЛОН БҮХ ТИВД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨЛ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Австралийн холбооны улсын Сидней, Холбооны бүгд найрамдах Герман улсын Франкфурт хотноо Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд С.Батцэцэг энэ жилийн хувьд Бразилд Элчин сайдын яамаа дахин нээх талаар танилцууллаа. Учир нь Бразил буюу Латин Америкийн орнуудад ямар ч төлөөлөгчийн газар байхгүй. Бразилд нээсэн Элчин сайдын яамаа хаачихсан. Олон жил хөөцөлдөж байж нээсэн Элчин сайдын яамаа хаасан нь дипломат харилцаанд таагүй үйл явдал болсон. Одоо эргээд нээж ажиллуулах шаардлагатай гэж үзсэн учраас нээхээр бэлтгэж байгаа. Мөн  Испанид Элчин сайдын яамаа шинээр нээхээр ажиллаж байна. Испанийн талаас энэ хүсэлтийг хүлээж авч ойрын хугацаанд нээх хүсэлтийг дэмжээд баримт бичгүүдээ зураад Гадаад харилцааны яамд хоорондын процедур яваад ерөнхийдөө бэлэн болсон Испанитай ААН-үүд хөдөө аж ахуй, ноос ноолуур, мах, арьс ширний чиглэлээр хамтраад ажилладаг.  
Ирландад Консулын газраа нээхээр төлөвлөж байгаа.Консулын газар нээх талаар судалгаа хийж нөхцөлийг айлын талтай ярьчихсан байгаа.  
Африк тив хурдтай хөгжиж байгаа эдийн засаг, улс төрийн ач холбогдолтой гэж үзэж Кени улсыг сонгон Элчин сайдын яам байгуулахаар тодорхой хэмжээнд яриа хэлэлцээр эхэлсэн.
Бүс нутгийн болон хамтын ажиллагааг үнэлж эрэмбэлж байгаад эдгээр газруудад дипломат төлөөлөгчийн газраа байгуулна гэсэн төлөвлөлттэй явж байна.
Бүс нутагтаа болон бүх тивд Монгол Улсын төлөөлөл байх ёстой гэж үздэг. Сүүлийн жилүүдэд гадаад харилцаа идэвхжиж байгаатай холбоотой олон төрийн айлчлал Гадаад харилцааны сайд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн түвшинд хэрэгжүүлсэн. Бүх улстай хийж буй харилцаандаа үнэлэлт дүгнэлт өгдөг.
Эхний ээлжинд хилийн чанадад байгаа иргэдийн хөдөлгөөн өөрчлөгдөж байгаа учраас үүнийгээ дагуулаад өнгөрсөн жилүүдэд таван Элчин сайдын яам дээр Консулын хэлтэс нэмж байгуулсан" гэв.