Нийгэм

13 ЖИЛИЙН ХУГАЦААНД 144.6 МЯНГАН ӨРХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ

13 ЖИЛИЙН ХУГАЦААНД 144.6 МЯНГАН ӨРХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛЭЭР ОРОН СУУЦТАЙ БОЛЖЭЭ
Засгийн газар, Монголбанк хамтран хэрэгжүүлж ирсэн ипотекийн зээлээр 13 жилийн хугацаанд 144.6 мянган өрх орон сууцтай болжээ. 
Арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээр олгож буй зээл өсөж, нийт орон сууцны зээлийн 62 хувийг бүрдүүлж байна.
Гэвч орон сууцны зээлийн хэрэгцээ нь нийлүүлэлтээсээ давж, 47.4 мянга хүсэлт, шинэ байранд орох хүлээлт хэрэгцээ үүсэв.
Иймд "Илүү олон яндан буулгах, олон айл өрхийг шинэ байранд оруулах, ажилгүйдэл ядуурал, гэр бүл салалт зэрэг олон асуудлыг шийдэх түлхүүр болсон орон сууцны зээлийг илүү хүртээмжтэй болгох, урьдчилгаа төлбөрийн босгыг нь намсгах асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ" гэдгээ Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.