Нийгэм

ЕВРОПЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

ЕВРОПЫН МЭДЭЭЛЭЛ ЗҮЙН ОЛИМПИАДАД МОНГОЛЫН БАГ  ТУСГАЙ БАЙР ЭЗЭЛЛЭЭ

Европын охидын мэдээлэл зүйн 6 дугаар олимпиад Итали улсын Чесенатико хотод 2026 оны 05 дугаар сарын 12-оос 18-ы өдрүүдэд зохиогдож Европ тивийн болон бусад тивийн 59 орны 218 охид оролцож, программчлал, кодчиллын авьяас чадвараараа өрсөлдлөө. Энэхүү олимпиадад Монгол улсын баг амжилттай оролцож, Эрхэт эрдэм сургуулийн 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай шагнал хүртлээ. Мөн багийн гишүүн Нэст эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уранхишиг, Олонлог экзэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Сувд, мөн , Олонлог экзэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч Б.Хүслэн нар амжилттай оролцсон байна. Багийн ахлагчаар МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, ММЗОХ-ы гүйцэтгэх захирал Профeссор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Багаболд нар ажиллав. Европын охидын мэдээлэл зүйн олимпиад Монгол улсын баг 5 дахь удаагаа оролцож байгаа бөгөөд одоогоор нийт 1 хүрэл, 4 тусгай шагнал хүртээд байгаа юм.