Онцгой байдлын ерөнхий газраас Засгийн газрын 2016 оны 282 дугаар тогтоолын дагуу 2017 онд Эрэлч нохойн сургалтын албыг байгуулсан.
Энэхүү алба 2018 оноос хойш албаны хэмжээнд давхардсан тоогоор 62 аврагч-нохой хөтлөгчийг бэлтгэж, 145 удаагийн гамшиг, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 151 иргэний амь насыг авран хамгаалж, 125 буцалтгүй нэрвэгдэгчийг илрүүлсэн байна.ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Эрэлч нохойн сургалтын албанд ажиллаж, албаны үйл ажиллагаа, онцлог, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцаж, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.
Түүнчлэн 2023 онд БНТУ-д болсон газар хөдлөлтийн гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн Эрэн хайх, аврах багийн бүрэлдэхүүнд 2 эрэлч нохой оролцож, 8 хүний амийг аварч, 19 буцалтгүй нэрвэгдэгчийг олж илрүүлэн, олон улсад аврах ажиллагаанд амжилттай оролцоод ирсэн юм.