Төв аймгийн Заамар суманд 3 настай хүүхэд 30 метрийн гүн ухсан цооногт унажээ.Хүүхдийг аврахаар Үндэсний аврах бригад, Төв аймгийн Онцгой байдлын алба бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Хүүхэд унаснаас хойш нийтдээ 20 гаруй цаг өнгөрч байгаа юм.