“Чөлөөлье” бодлого, "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт”-ийн дагуу Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг ажлын хэсэг 8 сар боловсруулсан. Маргааш нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлнэ.
Энэ бол зах зээлд хэт оролцдог төрийн зуршлыг хуулиар хааж, хувийн хэвшилдээ зах зээл, орон зай нээж буй чөлөөлөлт юм.
Хуулиар
- Хувийн өмчийн халдашгүй байдлыг хуульчлан хамгаална. Өмчлөх эрх баталгаагүй бол өсөлт хөгжлийн тухай яриа өөрөө утга учиргүй юм.
- Хөрөнгө оруулалтыг хуулиар хамгаална. Энэ бол Монгол хүний хийх ажил, авах цалин, ашиг орлого, төлөх татвар, шинэ технологи, шинэ соёлыг хамгаална гэсэн үг юм.
- Зөвшөөрөл нэртэй ч хориглолт болсон 105 гаруй хуулийн гох дэгээг тайлж чөлөөлнө.
- 70 зөвшөөрлөөс бүрэн чөлөөлнө.
- 32 тусгай зөвшөөрлийг энгийн болгоно.
- Зөвшөөрөл авахад тавьдаг 20-30 шаардлагыг дээд тал нь 8 болгож чөлөөлнө.
- Нэг үйл ажиллагаа эрхлэхэд олон биш нэг л зөвшөөрөлтэй болно.
- Мэргэжлийн нэгдсэн холбоод 120 гаруй энгийн зөвшөөрөл олгож, төрийн ачааг хөнгөлнө.
- Тусгай зөвшөөрөл 5 жил биш 10 жил, энгийн зөвшөөрөл 3 жил биш 5 жил болгоно.