Нийгэм

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2026“ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

“ХЭСГИЙН БАЙЦААГЧ-2026“ ТЭМЦЭЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Алба хаагчдын албандаа итгэх итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, урам зориг өгөх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, иргэд олон нийтэд хэсгийн байцаагчийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой “Хэсгийн байцаагч-2026” тэмцээн, сургалт зөвлөгөөн өнөөдөр /2026.06.03/ нээлтээ хийлээ.Тэмцээн 2026 оны 06 дугаар сарын 03-наас 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд оролцогч алба хаагчдын мэдлэг, ур чадвар, бэлтгэлжилтийг олон талт байдлаар үнэлэх юм.
Тодруулбал, бодит нөхцөл байдалд суурилсан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, харилцаа, хандлагыг илэрхийлсэн эсээ бичлэгийн даалгавар, компьютерын хэрэглээний чадвар, бие бялдрын бэлтгэлжилт, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр төлөвлөгөө боловсруулах зэрэг төрлөөр өрсөлдөнө.Тус тэмцээнд нийт 39 алба хаагч өөрсдийн мэдлэг, ур чадвар, оюун ухаан, хурд хүчээ сорин өрсөлдөж байна.