2026 онд нийслэлийн хэмжээнд олон жилийн дунджаас дулаан, хур тунадас их орох төлөвтэй байгаа. Иймд үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, мэргэжлийн байгууллагуудын хүн хүч, техник хэрэгсэл, нөөцийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр Нийслэлийн онцгой комисс хуралдлаа.Нийслэлийн хэмжээнд борооны ус ихээр хуримтлагддаг, эрсдэл бүхий 41 байршилд 60 мотопомпыг байрлуулахаар бэлтгэл хангаж байна. Мөн үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй 2000 орчим айл өрхийг үе шаттай нүүлгэн шилжүүлэх юм. Түүнчлэн үерийн хамгаалалтын далан, авто замын ус зайлуулах шугам сүлжээ, байгууламжийг өргөтгөх, шинэчлэх ажлыг эрчимжүүлэхээр болжээ.Улаанбаатар хотын үер, усны байгууламжийн 70 хувийн насжилт хэтэрсэн бөгөөд борооны ус зайлуулах гол шугамуудын дийлэнх нь 1990 оноос өмнө хийгджээ.