Гадаад мэдээ

ЯПОН УЛС ВИЗИЙН ХУРААМЖАА 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ

ЯПОН УЛС ВИЗИЙН ХУРААМЖАА 5 ДАХИН НЭМЭГДҮҮЛНЭ
Япон улс 2026 онд виз болон оршин суух зөвшөөрөлтэй холбоотой хураамжыг нэмэгдүүүлэх болж,Цагаачлалын хяналтын тухай хуулийг хэлэлцэн баталжээ.Ингэснээр жуулчны нэг удаагийн визийн хураамж 3,000-с 15,000 иен хүртэл нэмэгдэх бол байнга оршин суух визийн хураамж 6,000-с 30,000 иен болж огцом нэмэгдэх юм байна. Оршин суух зөвшөөрөл болон  визийн статусаа өөрчлөх хураамж 100,000-300,000  иен болж өссөн байна. Визийн хураамжийн шинэчилсэн тарифыг олон нийтээс санал авсаны дараа Засгийн газрын тогтоолоор хэрэгжүүлж эхлэх юм байна. Японы засгийн газар уг өөрчлөлтийг цагаачлалын үйлчилгээний чанарыг сайжруулах, цахим системийг хөгжүүлэх, хил хамгаалалтыг бэхжүүлэх зорилоготой гэж мэдэгдсэн байна.