С.Мөнхнасан дарга их хэмжээний хахуулийн хэрэгт зуучлагчаар оролцсон байж болзошгүй хэргийг хууль хяналтын байгууллага шалгаж байна. Тэрээр Нисэх буудлуудын удирдах газрын даргаар ажиллаж байсан, одоо ИНЕГ-Т ажилладаг Д.Дашнямын хүү “Альфа минералс трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчинд илт давуу боломж олгож, МИАТ компанитай гэрээ байгуулах ажилд нь гар бие оролцоод авчээ. “Альфа минералс трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Бөртчин, Турк Улсад карго ажиллуулдаг монгол иргэн Б.Алтантуяа нар 2022 оны хоёрдугаар сарын 26-нд ОМ3136 дугаартай карго чартер нислэг үйлдэхээр МИАТ компанитай гэрээ үзэглэжээ. Иргэн Б.Алтантуяа нь ИНЕГ-ын үндсэн ажилтан Д.Дашням хүү М.Бөртчин нартай тохиролцож, их хэмжээний авлига өгч, давуу эрхтэйгээр Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгийг худалдаж авсан байж болзошгүй тул эл хэргийг хууль хяналтын байгууллага мөн л шалгаж байгаа гэнэ. ИНЕГ-ын ажилтан, төрийн албан хаагч, Д.Дашнямын хүүхэд, төрөл садан нь давуу эрхтэйгээр МИАТ компанитай гэрээ байгуулж, захиалгат нислэг үйлдсэн нь эрүүгийн болон төрийн албан хаагчийн ёс зүйг ноцтой зөрчсөн үйлдэл юм.
Нисэх буудлуудын удирдах газрын даргаар Д.Дашням, дэд даргаар нь С.Мөнхнасан ажилладаг байсан юм.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Иргэний нисэхийн үндэсний төвөөс зарлага гаргуулан, хуурамчаар зарлагын баримт үйлдэж, үнэтэй сандал, буйдан авч тухлажээ. Үүгээр ч зогсохгүй шагнал, урамшууллыг олгох ёстой хүнд олгохгүй, төсвийн мөнгийг үр ашиггүй зарцуулж, ёстой л нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргиж байгаа бололтой.
“Урд нь мэргэжлийн ажил буцлаж байсан газар өнөөдөөр дан уралдаан тэмцээний мэдээгээр дүүрчээ. Ажил хийдэггүй намын хүмүүсийг битүү чихэн, тэд нартаа зориулж заал, бассейн байгуулж эрхлүүлж байна” гэж иргэд нийгмийн сүлжээнд бичицгээж байна.
ИНЕГ-ын даргаар АТГ-ын бүртгэлд орсон хүнийг томилсон нь ямар учиртай вэ?
Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг 2019 оны 7 дугаар сарын 5-ны өдөр Монголын талаас Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал ТӨХХК, Японы консорциум буюу Жапан Эйрпорт Менежмент ХХК-ийн хамтарсан Нью интернэйшнл эйрпорт ХХК-д концессоор шилжүүлэн, Хөшигийн хөндийн нисэх буудал ашиглалтад орсноор Буянт-Ухаа эзгүйрсэн. Гэхдээ “томчууд”-ын шүлсийг гоожуулж, шуналыг хөдөлгөсөөр байгаа томоохон обьект.
Буянт-Ухааг бол Засгийн газрын тогтоолоор олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан.
Нөгөө талдаа ч “Нью интернэйшнл эйрпорт” ХХК-ийн концессийн гэрээндээ шинэ нисэх буудлаас 150 км-ын радиуст арилжааны нислэг үйлдэх зөвшөөрөл олгохгүй байх үүргийг ТӨР хүлээсэн байдаг.
Товчхондоо нэг асуудлыг хоёр хуваагаад Буянт-Ухааг бушуухан залгих гээд байна уу гэх хардлагыг эрхгүй төрүүлнэ.
Яг энэ асуудал агаарын тээврийн салбарынхны хувьд том асуудал болчихсон байхад ИНЕГ-ын даргаар С.Мөнхнасанг томилчихсон нь арай туг тахих гэсэн юм биш байгаа?!
С.Мөнхнасан хэдий Засгийн газрын нэг тогтоол нөгөөгөө хүчингүй болгож байгааг мэдсэн ч “дээрээс өгч буй” чиглэлийн дагуу шийдвэр гаргахгүй бол АТГ-ыг зорино. Ингэснээр хоёр жилийн хугацаанд гацаанд орж, алдагдал хүлээж эхэлсэн агаарын тээврийн салбар дампуурах нь гарцаагүй гэж учир мэдэх хүмүүс сэрэмжлүүлж байна.
Гүрж нисэхийн салбараа аварсан уу, алдсан уу гэдэг асуулт маш сургамжтай түүхийг энд сийрүүлье.
Михэйл Саакшвили 2005 онд Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогдоод удаагүй байхдаа нислэгийн тийз Европтой харьцуулахад үнэтэй байгааг шүүмжлэн, yсан боомт, онгоцны буудлууд зэрэг төрийн өмчит байгууллагуудыг хувьчилж, арилжааны хэлбэрт оруулсан.
Үндэсний тээвэрлэгчид нь өртөг бууруулах боломжгүйг хичнээн тайлбарлаад ч нэмэр болсонгүй. Ингээд гадны дурын авиакомпаниуд Гүржийн дурын нисэх буудлууд руу нисэхэд зөвшөөрөл авахгүй болов. Ийнхүү 17 агаарын тээвэрлэгчээс 3 нь л үлджээ. Тбилисийн нисэх зурвасууд хэтэрхий хуучирсан, улсын төсөв мөнгөгүй тул 20 жилээр “Туркиш айрланз”-т нисэх зурвасуудыг түрээслэн, 100 сая долларын хөрөнгө оруулалт хийлээ. Хариуд нь 100 км радиуст нисэх буудал ажиллуулахгүй, зөвшөөрөл өгөхгүй байх амлалт өгөв.
Эцсийн дүнд нислэгийн тийзний үнийг бууруулж чадаагүйн дээр Туркээр дамжин нисч байгаа гадныхантай Гүржийн авиакомпаниуд өрсөлдөөд шахагдан, хаахад хүрсэн юм.
Туркуудтэй ёс зүй яриад ч хожимдсон байлаа. Аргагүйдэн социализмаас үлдсэн Поти хотын нисэх буудлыг засах гээд Арабаас хөрөнгө оруулалт татсан ч Батумигаас 50 км-т байв. Энэ нь км радиуст нисэх буудал ажиллуулахгүй гэсэн амлалтанд харшиж, аргагүйд хүргэв.
Өөрийн хөрөнгөө Күтаисигийн нисэх буудлыг засч, одоо 7-хон чиглэлд явж, бусад нь дамжин нислэгээр үйлчлүүлж байна.
Орон нутгийн нислэг хийх гадаадын болон дотоодын компани олдсонгүй. Украины онгоц Киев-Одессын чиглэл 31 доллараар үйлчилж байхад Гүржийн дотоодын нислэг талдаа 50 евро. Тэгэхээр зах зээлд шахагдах нь тодорхой. Энэ бүхнийг нуршихын учир наанадаж Буянт ухаа, цаанадаж Иргэний Нисэх гэж бүхэл бүтэн салбар нуран унах вий гэсэн түгшүүрийн дохио дугараад эхлэсэн гэдгийг сонсохыг хүсээгүй, хүсэх ч үгүй шийдвэр гаргагчдаас хариулт нэхэж байна.
Туркийн Зам тээвэр, дэд бүтцийн сайд Адил Караисмайлолу: “Сүүлийн 18 жилийн хугацаанд бид 26 нисэх онгоцны буудлынхаа тоог 56 болгож нэмэгдүүлсэн. Бид Туркийг ложистикийн хүчирхэг гүрэн болгохын төлөө ажиллаж байна" гэж мэдэгдсэн.Тэгэхээр хуучин соц системийн хөгжиж буй орнуудын иргэний агаарыг булаан эзлэхдээ гаршсан Туркуудтэй маш ухаалаг ажиллах нь зүй болоод байна.
Дашрамд дуулгахад:
Өнгөрсөн жил Туркээс 3000 гаруй жуулчин хүлээж авсан нь чамлалттай тоо гэж Туркийн тал гэж үзсэн. Туркийн иргэд Монгол Улс, Монголчуудыг сайн мэддэг бөгөөд тус улсад ирэх хүсэлтэй хэдэн зуун мянган жуулчин бий гэдгийг Туркийн Элчин сайд илэрхийлж “Үүнд агаарын тээврийн хүрэлцээгүй байдал сөргөөр нөлөөлж байна. Хэрвээ агаарын тээврийн талаар бодитой алхам хийж, “Туркиш эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлж, “МИАТ” шууд нислэг хийдэг болбол 100-150 сая ам.долларын орлого олох боломж байна” гэж онцолсон. Орлого яах вээ, хэрхэн яаж гэдэгт их учир байгааг нухацтай бодож үзээсэй гэж салбарын сайчууд сэтгэл зовнин шархирцгааж байна.
Сэрэгтүн!
Сэхээрэгтүн!