Нийгэм

БРОНКСЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТАХЬ УНАГАЛЖЭЭ

БРОНКСЫН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ТАХЬ УНАГАЛЖЭЭ
АНУ-ын Нью-Йорк хотын Бронкс дүүргийн амьтны хүрээлэнд монгол тахь унагаллаа. Амьтны хүрээлэнгийн мэдээлснээр өнгөрөгч дөрөвдүгээр сарын 21-ний өдөр унагалж, улмаар амьтны хүрээлэнгийн эмч нарын хараа хяналтад бойжиж байгаад одоо идээшилж эхэлжээ. Генетикийн шинжилгээгээр монгол тахь ойролцоогоор 500 мянган жилийн өмнө жирийн удаанаас салж, тусдаа хоёр зүйл болж хуваагджээ. Хэдийгээр гаршуулсан адуутай төстэй харагддаг илүү бүдүүн, богино бахим хөлтэй байдаг. Үс нь шаргал цагаан өнгөтэй, сүүл нь бараан хүрэн зүстэй байдаг юм. Бронксын амьтны хүрээлэн нь 1980-аад оноос монгол тахийг нутагшуулж,улмаар 1989 оноос эхлэн Хятад, Монголд унаган байгальд нь тавьж эхэлсэн юм. Өдгөө Хустайн нурууны байгалийн цогцолбор газарт ч хэд, хэдэн тахийг нутагшуулсан байдаг.