Нийгэм

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА

БНХАУ-ЫН ГАДААД ХЭРГИЙН САЙД МОНГОЛД АЙЛЧИЛНА
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчилна. Түүний айлчлал маргааш эхэлж, энэ сарын 15-ныг хүртэл үргэлжлэх юм. БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И хамгийн сүүлд 2022 оны наймдугаар сарын 7-8-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байлаа.