ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Орон нутгийн замд хурднаас хамааралтай осол, онхолдох хэлбэрийн осол их гарч байна. Улмаар гэр бүлээрээ амь насаа алдах, дөрөв, таваараа эндэх харамсалтай осол бүртгэгддэг. Хэргийн нөхцөл байдал дээр очоод үзлэг хийхэд бүс зүүдэггүй, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг хангаагүй байдаг. Амралт зугаалгаар хөдөө гадааг зорихдоо жолооч нар өөрсдөө бүсээ зүүчихээд амьдралын утга учир болсон үр хүүхдээ хойноо сул чөлөөтэй, бүр ор засаад авч явах юм.
Болзошгүй осол аваарьт өртсөн тохиолдолд таны хүүхэд хамгийн түрүүнд эрсдэлд орно.
Тиймээс хүүхдийг автомашинд авч явахдаа заавал хамгаалалын бүс зүүлгэж, кар сийт зэрэг зориулалтын суудалд авч зорчихыг анхааруулж байна. Иргэд хол замд гарах гэж байгаа жолооч тээврийн хэрэгсэл, техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, тэнхлэг тохиргоо, дугуйн хээний түвшин, явах эд ангийн гэмтэл бүхнийг үзэж шалгах шаардлагатай. Хариуцлагатай жолооч нар эдгээрийг шалгадаг. Машиндаа майхан сав, өөрсдийнхөө аяллын хэрэгцээ бүх зүйлээ базаачихсан байна. Гэхдээ таны тээврийн хэрэгсэл А цэгээс Б цэг рүү та бүхнийг аюул саадгүй хүргэх ёстой." гэв.