Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг шүүхээс дахин нэг сараар сунгалаа. Түүнийг цагдан хорих хугацаа өчигдөр буюу энэ сарын 22-нд дуусгавар болсон бөгөөд Нийслэлийн прокурорын газраас цагдан хорих хугацааг сунгах санал шүүхэд ирүүлснийг хэлэлцэн, ийнхүү 30 хоногоор үргэлжлүүлэн хорихоор шийдвэрлэсэн байна.Авлигатай тэмцэх газраас (АТГ) түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 22.4.2-т заасан "Хахууль авах" болон 18.6 дугаар зүйлд заасан "Мөнгө угаах" гэх зүйл ангиудаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.