Мэргэжлийн сүмогийн Нагоя башё үргэлжилж байна. Өчигдөр сэкивакэ Аонишики арав дахь даваагаа авч, озэки цолны болзлоо хангав. Озэки Киришима Б.Лхагвасүрэн 11 дэх өдөр Ичияамаматог давж, 9-2 гэсэн амжилттай болжээ. Харин ёкозүна Хошорюү С.Бямбасүрэнгийн хувьд энэ удаагийн башёг тааруу эхлүүлсэн. Тэрбээр өчигдөр сэкивакэ Котошохог давж, долоон даваатай болов.