Гадаад мэдээ

АНУ ЭПШТЕЙНИЙГ ГАДНЫН АГЕНТ БАЙСАН ЭСЭХИЙГ МӨРДӨН ШАЛГАНА

АНУ ЭПШТЕЙНИЙГ ГАДНЫН АГЕНТ БАЙСАН ЭСЭХИЙГ МӨРДӨН ШАЛГАНА

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын Хууль зүйн байнгын хорооны гишүүн Жейми Раскин, Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Тодд Бланш, Үндэсний тагнуулын газрын захиралд нэр дэвшигч Жэй Клейтон, Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио нар “бэлгийн мөлжигч” Жеффри Эпштейнийг гаднын агент байсан эсэхийг мөрдөн шалгах ажлын хэсэгт багтжээ.

Жеффри Эпштейн нь Саудын Араб болон Кувейт улсын ашиг сонирхлыг дэмжих зорилгоор үйл ажиллагаа явуулж, ОХУ-ын Засгийн газарт зөвлөгөө өгч, Израилийн Ерөнхий сайд Эхуд Баракын зөвлөхөөр ажиллаж байсан. Иймийн тул АНУ-ын засаг захиргаа өргөн хүрээний мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлжээ.

Насанд хүрээгүй хүүхдийг худалдаалсан хэргээр яллагдаж, 2019 онд шоронд хоригдож байхдаа амиа хорлосон Жеффри Эпштейн нь гаднын улс орнууд, Засгийн газартай хамтран ажиллаж байсан тухай мэдээлэл олон. Дээр дурдсан Саудын Араб, Кувейт улсаас гадна Моонгол, Кот Дивуар улсын Засгийн газартай нягт хамтран ажиллаж, Израиль, Арабын нэгдсэн эмират улстай харилцааг бэхжүүлэхэд оролцож байсныг дурдах хэрэгтэй.

Жейми Раскины үзэж байгаагаар Гадаадын төлөөлөгчдийн бүртгэлийн тухай хуулийн дагуу Жеффри Эпштейн нэгдсэн бүртгэлд хамрагдаагүй ч хууль бус үйл ажиллагааг санаатайгаар явуулж байсан байж магадгүй аж. Ажлын хэсгийнхэн Жеффри Эпштейний баримтууд, ялангуяа гаднын агент байсан байж болох мэдээллийг ил гаргахыг чармайна гэдгээ мэдэгджээ.