Нийгэм

1-Р ХАВЬТЛЫН 12 ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЛАА

1-Р ХАВЬТЛЫН 12 ИРГЭНИЙ PCR ШИНЖИЛГЭЭ СӨРӨГ ГАРЛАА

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын хүний өвчлөлийн батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 12 иргэний PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа.  Иргэд та бүхэн тарвага агнах, тарваганы мах, түүхий эдийг хэрэглэх, өвчих зэрэг эрсдэлтэй үйлдлээс татгалзаж, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлнэ үү.  Сэрэмжтэй байж, халдвар хамгааллын зөвлөмжийг мөрдөхийг зөвлөж байна.                                                                                                                                                Энэ төрлийн тахал хэрхэн дамждаг вэ?

  • Шууд хавьтлын зам – Өвчтэй тарвага агнах, арьс өвчих, мах эвдэх үед болон өвчтэй хүнийг хамгаалах хэрэгсэлгүй асарч, халдвартай эд зүйлстэй хүрэлцэхэд халдвар авна.

  • Дам халдварын зам – Халдвартай мэрэгч амьтдын бөөс, бүүрэг, хачигт хазуулснаар халдварлана.

  • Агаар дуслын зам – Тарваган тахлын уушгины хэлбэрээр өвчилсөн хүнээс бусдад амьсгалын замаар халдвар дамжина.

  • Хоол хүнсний зам – Өвчилсөн тарваганы түүхий эд, дутуу болгосон мах, махан бүтээгдэхүүн хэрэглэснээр халдвар авах эрсдэлтэй.

Тарвага агнахгүй, түүхий эд болон махтай нь харьцахгүй, өвчтэй болон сэжигтэй амьтан, хүнтэй хамгаалах хэрэгсэлгүй ойртохгүй байх нь тарваган тахлаас сэргийлэх хамгийн үр дүнтэй арга юм.