Нийгэм

ОЙРЫН ХОНОГУУДАД УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

ОЙРЫН ХОНОГУУДАД УУЛАРХАГ НУТГААР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО

Ойрын хоногуудад уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд хагаст үргэлжлэн хална гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. 

Өнөөдөр ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Онон, Улз голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 3-8 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Орхон, Тэрэлж голын хөндийгөөр +24…+29 градус, Алтайн өвөр говиор +37…+42 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутаг, Дорнодын тал нутгаар +33...+38 градус, бусад нутгаар +28...+33 градус дулаан байна. 

2026 оны 07-р сарын 25-наас 2026 оны 07-р сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 26, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх нутгаар секундэд 4-9 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.  Нутгийн өмнөд хагаст үргэлжлэн халж Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +21...+26 градус, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +24...+29 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө +23...+28 градус, өдөртөө +38…+43 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +20...+25 градус, өдөртөө +34...+39 градус, бусад нутгаар шөнөдөө +16...+21 градус, өдөртөө +28...+33 градус дулаан байна. 28-нд нутгийн баруун хэсгээр сэрүүсэхийг ЦУОШГ-аас мэдээллээ.