Монгол Улс 2025–2029 оны хугацаанд ЮНЕСКО-ийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдон ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн чуулганд санал өгөх бүрэн эрхтэй гишүүн улсын хувиар оролцож байна.
Чуулганы эхний өдрүүдэд хурлын төлөөлөгчид 47 дугаар чуулганы шийдвэрийн биелэлт болон зөвлөх байгууллагын үйл ажиллагааны тайлан, дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн өвийн зүйлийн хадгалалт хамгаалалтын үнэлгээний тайлан, Дэлхийн өвийн жагсаалт болон Аюулд өртсөн өвийн жагсаалтад оруулсан шинэчлэлтүүдийг хэлэлцэж, ICOMOS, IUCN зэрэг зөвлөх байгууллагуудын техникийн үнэлгээнд үндэслэн зохих шийдвэрүүдийг гаргав.
Том хэмжээний дэд бүтэц, мега төслүүдийн өвийн бүрэн бүтэн байдалд үзүүлэх нөлөөг үнэлэх асуудлыг чухалчлан хэлэлцлээ. Түүнчлэн, Дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагаанд манлайлан оролцож, соёлын өвөө дэлхийн түвшинд сурталчлан таниулж байна.
Төлөөлөгчид чуулганы үеэр Монгол Улсаас соёлын ангиллаар нэр дэвшүүлсэн “Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор”-ыг Дэлхийн өвийн жагсаалтад бүртгүүлэх талаар холбогдох бэлтгэлийг ханган ажиллаж байна.