Урлаг спорт

THE MONGOLZ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНХНЫ ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ

THE MONGOLZ ШИНЭ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ АНХНЫ ТОГЛОЛТОО ӨНӨӨДӨР ХИЙНЭ
Цахим спортын Counter Strike-2-ын The MongolZ баг шинэ бүрэлдэхүүнтэйгээр анхны албан ёсны тоглолтоо өнөөдөр /2026.07.24/ хийх гэж байна.
Тодруулбал тус баг cobrazera-г үндсэн бүрэлдэхүүнээс түр хасаж (bench), оронд нь tikuak, DarkMeister гэсэн тоглогчдыг нэгтгэснээ зарласан. 
Шинээр ирсэн тоглогчдын хувьд tikuak өмнө нь The MongolZ-ийн академид байсан бөгөөд Chinggis Warriors багт нэгдсэн ч энэ удаад The MongolZ руу эргэн ирж байна.
DarkMeister-ийн хувьд The MongolZ-ийн академиас шууд үндсэн бүрэлдэхүүнд дэвшиж байгаа нь энэ аж. 
Ингэснээр The MongolZ баг
  • bLitz-In-game leader (IGL)
  • Techno4K
  • 910-AWPer
  • tikuak
  • DarkMeister
  • maaRaa-Дасгалжуулагч гэсэн бүрэлдэхүүнтэй боллоо. 
Шинэ бүрэлдэхүүний анхны тэмцээн нь BLAST Bounty Summer 2026 байх бөгөөд Stage 1 шатанд HEROIC багтай учраа таарчээ.
Хоёр багийн тоглолт өнөөдөр буюу долоодугаар сарын 24-ний 19:30 цагт эхэлнэ.