Нийгэм

Б.ПҮРЭВДАГВА: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ЗОГСООЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ

Б.ПҮРЭВДАГВА: ЦАХИЛГААН АВТОМАШИНЫГ ЗОГСООЛЫН ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛНӨ
Цахилгаан машиныг авто зогсоолын төлбөрөөс чөлөөлүүлэхээр ажиллаж байна Монгол Улсын Засгийн газраас цахилгаан авто машины тоог нэмэх бодлогыг барьж байгаа. Нийслэлийн бодлого ч мөн нэг зүгт чиглэж байгаа билээ. Улаанбаатар хотод цахилгаан машиныг цэнэглэх нийт 40 цэг байрлуулахаар ажиллаж байна. “COP-17” хурлаас өмнө цэнэглэгч цэгүүдийг ашиглалтад оруулна. Цахилгаан автомашин дугаарын хязгаарлалтад орохгүй. Төлбөртэй авто зогсоол дээр ногоон дугаартай, автомашиныг үнэгүй зогсоох боломжийг бүрдүүлнэ" гэж мэдээлэв. Нийслэл хотод өнөөдрийн байдлаар 2,000 орчим цахилгаан автомашин бүртгэгдсэн нь нийт 755,889 тээврийн хэрэгслийн 0.18 хувийг эзэлдэг байна.
Түүний мэдээлснээр цаашид цахилгаан автомашин хэрэглэгчийн тоог 10,000 болгохоор төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан