Нийгэм

НӨАТ-ЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

НӨАТ-ЫН ХОЁРДУГААР УЛИРЛЫН БУЦААН ОЛГОЛТЫГ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн данс руу шилжүүлж эхэллээ. Тодруулбал 4-6-р сард төлсөн НӨАТ-ын буцаан олголтыг олгоно. Татварын ерөнхий газраас И-баримт апп-аар дамжуулан буцаан олголтын дүнгээсээ газрын болон бусад татвараа төлөх сонголтыг иргэдэд олгодог. Татвар төлсний дараах буцаан олголтыг долдугаар сардаа багтааж буюу энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ.