“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-иас зарим дүүргийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөр тооцооны хугацаанд өөрчлөлт орж байгааг мэдээллээ.
Айл өрхүүдийг ухаалаг тоолуураар үе шаттайгаар хангаж байгаатай холбоотойгоор Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэг болон зуслангийн хэрэглэгчдэд үйлчилдэг Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн тоолуурын заалт авах, нэхэмжлэл хүргүүлэх, төлбөр цуглуулах, авлага барагдуулах үйл ажиллагаа 2026 оны наймдугаар сараас эхлэн нэгдсэн нэг циклд шилжих юм.
Ингэснээр дээрх бүсийн хэрэглэгчид цахилгааны төлбөрөө сар бүрийн 20-30-ны өдрүүдэд төлдөг болох бөгөөд төлбөр төлөх хугацаа жигдэрч байна.