Эрчим хүчний сайд Б.Найдалаагаар ахлуулсан ажлын хэсэг Дундговь аймагт ажиллаж, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажилтай танилцахын зэрэгцээ аймагт хэрэгжиж буй томоохон эрчим хүчний төслүүдийн явцыг газар дээр нь үзэж, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлов. Аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун болон холбогдох байгууллагуудтай хийсэн уулзалтаар Дундговь аймгийн цахилгаан, дулаан хангамжийн өнөөгийн нөхцөл байдал, салбарт тулгамдаж буй асуудал, хэрэгжиж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, хөрөнгө оруулалтын талаар санал солилцож, эрчим хүчний салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд төр, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхээр санал нэгдлээ. Мөн аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун Дундговь аймгийн эрс тэс уур амьсгал, халаалтын бодит хэрэгцээ, иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор төвлөрсөн болон төвлөрсөн бус дулаанаар хангагддаг эмнэлэг, сургууль, цэцэрлэг, орон сууцны халаалтын эхлэх хугацааг тухайн оны 09 дүгээр сарын 15-наас, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 15 хүртэл, бусад аж ахуйн нэгж, байгууллагын халаалтын эхлэх хугацааг тухайн оны 10 дугаар сарын 01-нээс, дуусах хугацааг дараа оны 05 дугаар сарын 01 хүртэл байхаар мөрдүүлэх шаардлагатай байгааг уламжилж, энэ асуудлыг шийдвэрлэн ажиллах хүсэлтийг Эрчим хүчний сайдад тавилаа.
Түүнчлэн Сайнцагаан сумын 2 дугаар хэлхээний инженерийн шугам сүлжээний барилга угсралтын ажлын тендерийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, бүтээн байгуулалтыг хугацаанд нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүсэлтийг мөн уламжилсан юм.Ажлын хэсэг аймагт хэрэгжиж буй хог хаягдлыг шатааж дулааны эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр-ийн үйл ажиллагаатай танилцаж, төслийн технологийн шийдэл, эдийн засаг, байгаль орчны ач холбогдлыг өндрөөр үнэлэв. Мөн уг төслийг бүх талаар дэмжиж, үйлдвэрийг богино хугацаанд бүрэн ашиглалтад оруулах, цаашид бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаа илэрхийллээ.
Мөн ажлын хэсэг Сайнцагаан суманд баригдаж буй 50 МВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан станцын бүтээн байгуулалтын явцтай танилцав. Энэхүү төсөл ашиглалтад орсноор Дундговь аймгийн эрчим хүчний найдвартай байдал сайжирч, өсөн нэмэгдэж буй хэрэглээг хангах, эрчим хүчний дутагдлын эрсдэлийг бууруулах ач холбогдолтой юм. Одоогоор төслийн талбайд 80 гаруй хүн ажиллаж байгаа бөгөөд бүтээн байгуулалтын ид үед 400 гаруй ажлын байр шинээр бий болохоор төлөвлөгджээ. Үүний зэрэгцээ ажлын хэсэг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Говийн бүсийн салбар болон БЗӨБЦТС ТӨХК-ийн Дундговь цахилгаан түгээх сүлжээ салбар-ын өвөлжилтийн бэлтгэл, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдалтай танилцаж, өвлийн оргил ачааллын үед эрчим хүчний найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлээр үүрэг, зөвлөмж өглөө.
Энэ удаагийн ажлын айлчлал нь Дундговь аймагт хэрэгжиж буй сэргээгдэх эрчим хүч, дулааны үйлдвэрлэл, инженерийн дэд бүтцийн томоохон төслүүдийг бодлогын түвшинд дэмжих, орон нутгийн эрчим хүчний найдвартай хангамжийг бэхжүүлэх, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд чухал түлхэц болсон үр дүнтэй айлчлал боллоо.