Нийгэм

ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИЙГ ОЛЖ, НАЙМААЧИНД ЗАРСАН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ

ГАНДАН ОРЧМООС ТҮҮХ, СОЁЛЫН ДУРСГАЛТ МӨНГӨН ЗООС, ЕМБҮҮ, ГУЛДМАЙ ЗЭРГИЙГ ОЛЖ, НАЙМААЧИНД ЗАРСАН БОЛОХЫГ ТОГТООЖЭЭ
Гандангийн орчимд бүлэг залуус газар, шорооны ажил хийж байх үедээ Түүх, Соёлын дурсгалт зүйл болох мөнгөн зоос, мөнгөн ембүү, мөнгөн гулдмай зэргийг техник хэрэгсэл ашиглан олж авчээ. Улмаар бүгдийг нь эртний эдлэлийн наймаачинд зарсан болохыг Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид илрүүлсэн байна. Мөн тэдгээр хүмүүсийн гэрт нэгжлэг хийх үеэр 65000 ам.доллар, 92.990.000 төгрөгийг илрүүлж хураан авчээ.