Нийгэм

ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО

ХСҮТ ДЭРГЭДЭЭ 100 ОРТОЙ “ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГТЭЙ“ БОЛЛОО

​Хавдар Судлалын Үндэсний Төв Ротаричуудын халуун дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн хөрөнгө оруулалтын 2 томоохон ажлыг хүлээн авч байна

Үүний нэг чухал төсөл болох 87 мянган долларын санхүүжилттай эмнэлгийн дэргэдэх цэцэрлэг төслийг ХСҮТ өнөөдөр албан ёсоор хүлээн авлаа.

​

Хавдар судлалын үндэсний төвийн 600 гаруй ажилчдын нийгмийн баталгааг хангаж ажлаа сэтгэл тайван хийх боломж нөхцлийг бүрдүүлж өгсөн Хангай Ротари клубын хамт олон болон олон улсын , Ротари 3620, 3830, 3450 дүүргүүд, Ротари Чеоннан вест клуб, АйВиКо ХХК, Тонхил Хайрхан ХХК байгууллагууддаа болон бүх сайхан сэтгэлт хүмүүн та бүхэндээ ХСҮТ-ийн нийт эмч, эмнэлгийн ажилчдын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

​

Энэхүү сайн үйлсийн үр шим олон хүнд хүрч, нийгэмд бодит өгөөжөө өгч байгаа нь хүүхдийн төлөө за гэж хэлэх чин зорилгын бодит биелэл болж байна.